
Гадаадын улс оронд байгаа Монгол Улсын долоон иргэн коронавирусийн халдвар авсан талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ.
Тэрбээр "Гадаадад суугаа Монгол Улсын долоон иргэн коронавирусээр өвчилсөн гэсэн мэдээлэл ирлээ. Үүний хоёр нь Москвад суралцаж буй оюутан. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд наашаа ирэх хүсэлтээ гаргасаар байна. Маргааш Москвагаас 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирж байгаа. Хэрвээ оюутнуудаа авахгүй бол халдварын тохиолдол нь нэмэгдэж байгаа тус бүсэд өвчлөх эрсдэлтэй. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна" гэлээ.