
УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал хэлэхдээ "43 улсад 7624 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. 2000 гаруй иргэн Солонгост, 1270 АНУ, Австралид 960, Японд 300 иргэн байна. байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байна. 4-р сарын 17-нд Сөүл рүү нислэг хийнэ. АНУ, Австрали зэрэг улсаар дайран ирэх нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдээ эхний онгоцонд суулгана.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ "УОК, МИАТ-тайгаа хамтраад 10-аад чартер нислэг хийж, гадаадад суугаа 1800-гаад иргэдээ авчирлаа. УОК-оос гадаадад суугаа иргэдийг авчрахдаа жирэмсэн, бага насны хүүхэд, өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай иргэдээ эхлээд авчирч байгаа юм. Сөүлд ийм шалтгаантай иргэд маш олон бий. Энэ шалгуураар Сөүлээс иргэдээ авчирсан. Сөүлийн эхний нислэгээр халдвартай хоёр иргэн ирсэн. Солонгосын засаг захиргаанаас “Иргэдээ нэг дор олноор бүү цуглуулаач, халдвар тархах нөхцөл үүсэж байна” гэсэн учир утсаар бүртгэж эхэлсэн. Эхний бүртгэлээр нийт 500 гаруй буюу 2 онгоц хүн бүртгүүлсэн. Эхний хоёр нислэгээр эхэлж бүртгүүлсэн 500 хүн ирсэн.
Шинээр бүртгэл эхлэхэд өдрийн 13 цаг гэхэд 160 хүн бүртгүүлсэн учир 14.00 гээд бүртгэлээ зогсоож байсан. Нэмж бүртгэх нь тодорхойгүй хүлээлт үүсгэх учир онгоцны суудлын тооноос давуулж бүртгэл явуулаагүй. Европын онгоцоор ирэх иргэдийн шалтгаан Солонгосынхоос өөр байна. Монголын 3 дахь Ерөнхийлөгч Москвагаар дамжин Берлинээр ирсэн" хэлэв.