
Хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудад өршөөл үзүүлж магадгүй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ярилаа.
Тэрбээр "Зарим улс орнууд коронавирусийн эрсдлээс сэргийлэх зорилгоор хоригдлууддаа өршөөл үзүүлж байна. Бид хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг үүрэг болгосон. Шоронд ял эдэлж байгаа хүмүүс бидэнтэй адил монгол хүн. Цар тахлын хуульд эрсдлийг бууруулж, хүмүүсийн бөөгнөрөлийг багасгах асуудлыг тусгана" гэлээ.