
Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Майхан толгой зусланд гал гарч байна. Иргэний өгсөн мэдээллийн дагуу Онцгой байдлын газраас тодруулахад "Гал иргэдийн байшин руу орох гэж байна. Галыг унтраахаар онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Иргэд хашааныхаа өнжмөл шар өвсийг шатаасны улмаас гал алдсан нь тогтоогдсон" гэлээ.
Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.