
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр нийт 371 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Энэ бүгдэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнд давтан шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн тусгаарлагдан хяналт, эмчилгээ хийлгэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна. Өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнг компьютер томографиар хянаж байна. Хамгийн гол нь анхаарлаа сулруулж болохгүй” гэлээ.