
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ "Амны хаалт зүүх аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс даяар өрнүүлэх тогтоол гарлаа. Бусдын эрүүл мэндийн төлөө, эрсдлээс сэргийлэх үүднээс иргэд амны хаалтаа тогтмол зүүхийн зэрэгцээ бусдадаа шаардлага тавих хэрэгтэй байна. Таны гэр бүл, улс орны аюулгүй байдал таны гарт байгаа учир энэ аянд идэвхтэй оролцоорой.
УОК-оос аймаг, нийслэлийн засаг дарга нарт даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийх тухай үүрэг өгсөн.
Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана" гэв.