
Тээврийн цагдаагийн албанаас ирэх даваа гарагаас хэрэгжүүлэхээр болсон автомашины тэгш сондгой дугаарын хязгаарлалтай холбоотой мэдээлэл хийлээ.
"УОК-ын шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш сонгдгойгоор хязгаарлах бичгийг хүргүүлсэн байгаа. Энэ шийдвэр албан ёсоор гараагүй. Өнөөдрийн байдлаар аль нэг аймгийн Засаг даргаас хүсэлт гаргаагүй байна.
Нийслэлийн иргэдийн хувьд маргааш хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй" гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хошууч Э.Энхболд хэлэв.