
Үндэсний статистикийн хорооноос халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоон судалгааг танилцууллаа.
Тухайлбал, 2020 оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийн тоо 9434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)-ээр буурахад, салхин цэцгээр өвчлөгчид 1357 (46.2%)-гоор, цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)-
аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр, тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр, трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр, 2020 оны 3 дугаар сарын байдлаар харвал бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр, цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, 1 (2.9%)-ээр тус тус нэмэгдэж, харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20.0%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан байна.