
Туркийн Элчин сайдын гэргийг тусгаарлах байраа голж үймээн тарьсан, улмаар халдвартай хэр нь Элчин сайдын яамны байрандаа тусгаарлагдаж байгаа гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд түгээд буй.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулаа. Тэрбээр "Туркийн Элчин сайдын гэр бүл ХӨСҮТ-д тусгаарлагдсан, биеийн байдал тогтвортой байна.
Дипломатуудын ар гэр Монгол Улсад ирэх эрхтэй. Энэ хүрээд Туркийн Элчин сайдын гэр бүлийнхэн Сөүлийн нислэгээр ирсэн бөгөөд Онцгой байдлын дүрмийн дагуу ирсэн даруйд нь шууд эмнэлэгт тусгаарласан. Ар гэрийнхэнтэй нь уулзуулаагүй, контакт үүсгээгүй болохоор Туркийн Элчин сайдын яаманд ямар нэгэн тусгаарлалт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Туркийн Элчин сайдын яаманд тусгаарлалт, хяналт хийгээгүй" гэв.