
Өнгөрсөн бямба гарагт "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг дайчлан баривчилсан билээ. Түүнийг одоогоор Цагдан сэргийлэх 461-р ангид саатуулан шалгаж байна. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат мэдээлэл хийхдээ,
“Цахим орчинд бусдыг доромжилж, дээрэлхсэн зүйлийг нийтэлж, уриалж байгаа нь нийгмийг хэв журмыг гажуудуулж буй хууль бус зүйл. Холбогдох хэргийг бид шалгаж байна. Иргэн Д.Халиун Г.Загдаад хүчиндүүлсэн гэж хандсан. Энэ гомдлын мөрөөр цагдаагийн байгууллага баривчлах бүрэн эрхтэй. Энэ дагуу баривчилсан. Хэрвээ Г.Загдаагийн хүчингийн хэрэг батлагдвал хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх юм. Бидэнд нотлох баримт бий” гэлээ.