
УОК-ийн өнөөдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн. Энэ дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас хөл хориог сунгаж, өөр ямар байдлаар шийдвэрлэж болох талаар судалж буй гэнэ.