
Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргалаа. Шийдвэрийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар танилцууллаа.
Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотод байгаа Монгол Улсын 50 иргэн гуравдугаар сарын 25-ны өдөр эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тэдгээр иргэдийн хүсэлтийг ӨМӨЗО-ны Онцгой комисс хүлээн авч, Монгол Улсын Засгийн газарт дөрөвдүгээр сарын 10-нд санал гаргасан. Энэ дагуу өнөөдөр УОК хуралдаж, маргааш 50 иргэнээ Эрээн-Замын-Үүдийн боомтоор татаж авах шийдвэр гаргалаа" гэв. Тэдгээр иргэдийн 26 нь эмэгтэй, 24 нь эрэгтэй бөгөөд гурван нь бага насны хүүхэд гэнэ.