
УБ сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс Коронавирусний шинж тэмдэг илэрсэн байна. Эмнэлгийн баг 15 цагийн байдлаар шуурхай арга хэмжээ авч эмч, ажилчдаа өрөө өрөөнд нь тусгаарлажээ гэсэн мэдээлэл гараад байгаа билээ.
Энэ талаар Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ “"Сонгдо" эмнэлэг дээр яг одоо энэ асуудлаар ХӨСҮТ-өөс холбогдох хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа.
Гэхдээ албан ёсны хариу гараагүй байна. Бид мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт дээр тулгуурлаж мэдээлэл өгнө гэдгийг албан ёсоор хэлье” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.