
"Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярихдаа "Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД 19 эерэг гарсан. Нэг хүнийг тус эмнэлэгт, нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Тус хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу маргааш гарна" гэллээ.