
УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнд хийсэн COVID-19 халдварын PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг ЭМЯ-наас мэдээлсэн.
“УБ-Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан энэ талаар "“COVID-19 тестээр эерэг гарсан бол PCR шинжилгээгээр сөрөг гарсан тул вирусийн халдвар аваагүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай. Учир нь вирусийн эсрэгтөрөгч үүссэн байна. Түргэвчилсэн тестээр үзсэн бусад 40 хүнд хариу сөрөг гарсан. Хятад улсын гаргасан шинэ тест.
Бүгд маск шил зүүж, гараа сайн угааж, аль болох гарахгүй. Бусдад ойртохгүй, сайн унтаж амарч, хөнгөн зөв хооллож өөрийгөө ба бусдыг COVID-19-өөс хамгаалаарай. Олон хүнийг түгшээсэндээ Сонгдо уучлалт хүсэж байна. Уучлаарай. Гэхдээ тандалт, хамгаалалтыг цаашид ч сайн хийнэ” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.