
2020 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр болох горькийн 24 дүгээр хэсэгт айлын байшин шатаад байна гэх дуудлага мэдээлэл тус цагдаагийн хэлтэст иржээ.
Мэдээллийн дагуу эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Ё.Бямбабаяр, эргүүлийн цагдаа жолооч дэд ахлагч А.Анхбаяр нар түргэн шуурхай очиж галын аюулыг өөрсдийн санаачилгаар богино хугацаанд намжааж хоёр иргэний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас аварсан байна.