
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв. Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Харин Амар зочид буудалд тусгаарлагдаж байгаа 11 хүний нэгээс нь коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсын коронавирусийн 31 дэх тохиолдол бүртгэгдлээ. Сонгдо эмнэлгийн хоёр тохиолдлын давтан шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ.