
ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээлэл хийлээ. Тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өгөв.
“Дэлхийн 213 оронд 2 сая гаруй хүн халдвар авч хагас сая гаруй хүн эдгэсэн байна. БНХАУ-д 34 шинээр бүртгэгдсэн. Гол төлөв гадаадаас ирсэн иргэдээс халдвар илэрсэн бөгөөд үүнээс 30 нь ОХУ-д зорчсон хүмүүс байна. ОХУ-д халдварын тархалт өндөр байна. 24 цагийн дотор 3388 хүн халдвар авч, 28 хүн нас барсан нь хамгийн олон халдвар бүртгэгдсэн тохиолдол болжээ. 18-35 насны хүмүүс өвчлөх нь их байгаа аж. Гэрийн дэглэмд байсан 200 хүнийг тусгаарласан байна. 50 нь шинж тэмдэггүй байж байгаад , хоёр дахь долоо хоногоос нь хүндэрч эхэлж байна” гэлээ.