
Ой хээрийн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн “Тойнбаян-Уул” гэдэг газар ойн түймэр гарч, ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га өртөж шатсан ч түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг энэ сарын 15-нд 12:40 цагт хүлээн авсан. ОБЕГ, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид болон Баяндун, Баян-Уул Цагаан-Овоо, Сэргэлэн, Дашбалбар сумын иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг “Энхтал” гэдэг газар хээрийн түймэр гарч байгааг илрүүлэн орон нутгийн иргэд ажиллаж мөн өдрийн 16:40 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.