
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Хүний эрхийн үндэсний комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх найман асуудлаар хуралдах аж.
Мөн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн гаргасан бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөхийг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.