
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 104 хүний шинжилгээ хийсэн. Замын-Үүд боомтоор орж ирсэн 58 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг давтан хоёр удаа шинжилхэд хавдарын өвчтэй олон хүн байсан. Тэднээс коронавирус илрээгүй. Харин хойд хилээр орж ирсэн нэг иргэнээс илэрлээ. Туркийн хоёр иргэн эдгэрсэн" гэлээ.