
ШӨХТГ-аас цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудын талаар хэвлэлийн хурал хийж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдрийн шалгалт коронавирусийн халдварын тархалттай байгаа үед явагдаж байгаагаараа онцлогтой. Бид ойрын хугацаанд шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийнэ. Шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад хяналт шалгалт хийх зургаан хүний мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хоёр ажлын хэсэг гарсан.
Бүх шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийж, дээж аван төв лабораториор шинжлүүлж хариуг нь ирэх долоо хоногоос мэдээлэх юм.
Мөн бензин, шатахууны үнэ буусантай холбоотойгоор худалдаа, үйлчилгээний газрууд бензин, шатахуунаас үүдэлтэй зардлаа бууруулж, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уриалж байна" гэв.