
2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр 14:00 цагаас олгоно.
Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирж авах бөгөөд бичиг баримт дутуу бол тээшийг олгохгүй гэдгийг Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
Зорчигчдын тээшийг Чингис Хаан олон улсын нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс авах бөгөөд 99121580 дугаарын утсаар мэдээлэл авах боломжтой.