
Глоб Интернэшнл төв жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний тайланг бэлтгэн гаргадаг. Энэхүү тайланд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил, олон нийтийн мэдээлэл авах эрх, төрийн мэдээллийн хүртээмж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин зэрэг асуудлыг хөндөж судалгаа, мониторингийн үр дүнд тулгуурлан тайланг бэлтгэдэг.
Сэтгүүлчдийн олон нийтийн эрх ашгийн төлөөх дуу хоолойг боомилох гэсэн оролдлого бүр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг юм. Тийм ч учраас Глоб Интернэшнл төв 2006 оноос хойш сэтгүүлчдийн мэргэжлийн эрхэд халдаж буй зөрчлийг бүртгэж, хэвлэлийн эрх чөлөөний тайланд тусгаж байна. Сэтгүүлчид та бүхэн ажил үүргээ гүйцэтгэж яваад ямар нэг дарамт шахалт, сүрдүүлэг, доромжлолд өртөж, шүүх хүчний байгууллагад дуудагдаж байсан бол доорх судалгааг бөглөөрэй.
Судалгааг энд дарж бөглөнө үү.