
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
"Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 334 хүний сорьцыг шинжилсэн. Үүний одоогоор 11 сорьцноос коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүнээс давтан шинжилгээ хийсэн бөгөөд тэдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт, ажиглалт, тандалт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
"Интермед" эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна" гэлээ.