
Хавдар судлалын үндэсний төвийн хойд хэсгийн гарцыг нэмэгдүүлэхээр автомашины таван гараашийг албадан буулгаж байна.
Энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Хавдар судлалын үндэсний төвд яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хүндрэлтэй байгаа учраас орц гарцыг нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Энэ дагуу дээрх гараашийг албадан буулгаж, орц гарц нээж байгаа юм.