
ОБЕГ-ын Улсын онцгой комиссын 18 дахь удаагийн хуралдаан өчигдөр болсон. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тус хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц мөн ирэх тавдугаар сарын 3-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо хэмээн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.
Тус нислэгээр ирэх иргэд 48 цагийн дотор коронавирусийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага ёстой аж.