
Хатуу хөл хорио тогтоосон үед ямар дэглэм, стандарт сахих талаар тавдугаар сард иргэдийн дунд сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд бүх нийтийн бэлэн байдлын сургуулилт хийх, нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх чиглэлийг өгсөн.
Энэ дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб бэлтгэлийг хангаж буй бөгөөд тавдугаар сарын эхээр явуулах тов гарчээ. Нийслэлийн удирдлагатай уулзаж, удирдамжийг урьдчилсан байдлаар ярилцаж байгаа бөгөөд иргэдийг оролцуулах хэдий ч бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах арга хэмжээг судалж байгааг мэдээллээ.