
Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцууллаа.
Тэрбээр "ОХУ-аас Сэлэнгийн аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрсэн. Иймд Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоохоор боллоо" гэлээ.