
УИХ-ын гишүүн О.Баасанхүү даваа гарагт МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа зарласан. Тэгвэл тэрбээр өнөөдөр Ардчилсан намд элсэхээр болсноо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрбээр "Миний бие АН-ыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12:00 цагт АН-ын төв байрнаас очиж авна" хэмээн жиргэжээ. АН-д элсэж байгаа энэ шийдвэрээ “шударга, хүчирхэг сөрөг хүчин бий болгохын төлөө” хэмээн тайлбарлажээ.
