
“Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хандивыг өнөөдөр /2020.04.22/ Улсын Онцгой комиссын тэргүүн Ө.Энхтүвшинд гардуулан өглөө. Хамгаалалтын хувцсыг Монголд үйлдвэрлэжээ.
Ерөнхийлөгч хувиасаа улсынхаа Онцгой комисст хандив өргөж байгаа тухай мэдээг “ЦентралАзия” агентлаг мэдээлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 2,5 сая хүн коронавирусний халдвар авч, 177 мянган хүн амь насаа алдсан. Монголд халдварын тохиолдол 35-д хүрээд байна.