
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын дээд бүтцийг угсрах ажил энэ сарын 20-нд эхэлжээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 4.5 километр замын дээд бүтцийг 2019 онд угсарсан бол энэ жилийн төлөвлөгөөний дагуу ажлыг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр эхлүүлсэн байна.
УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын дөрвөн бригад Зүүнбаян багийн хэсгээс эхлэн эхний өдөр 1500 метр замыг бариад байна гэж Зам тээвэр, хөгжлийн яамнаас мэдээллээ.



