
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотоос гарч орох хөдөлгөөнийг түр хязгаарласан бөгөөд энэ сарын 22-ны өдрийн байдлаар хяналтын 9 товчоогоор хүндэтгэн үзэх шалтгаантай 102 иргэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна.
Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, тархалтын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн тулд онцгой арга хэмжээ авч ажиллаж байгаа ойлгож, хүлээцтэй хандахыг иргэдээсээ хүсэж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.