
Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах Зүүнсалаагийн зусланд гал түймэр гарч байна. Иргэний өгсөн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчид газар дээр нь шуурхай очиж, түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм байна. Гал гарах болсон шалтгаан нь өнжмөл, шар өвс шатаасны улмаас үүссэн гэж таамаглажээ.
Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.