
Өнгөрсөн нэгдүгээр сард жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи болон гэр бүлийн хүчирхийллийн хэргээр баривчлагдсан билээ. Тухайн үед түүний ээжийгээ зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болжээ. Прокуророос Т.Билэгжаргалд хорих ялаар шийтгэх дүгнэлт үйлдүүлээд байна.
Шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадалгааг таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс дахин шинжээч томилсон байна.