
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 7-хороо Денверийн гудамж дахь орон сууцны хороололын өмнө орших блокон хашаа болон бетоноор хучсан тоосгон гараж, төмөр хайсан хашааг өнөөдөр буулгаж газрыг нь чөлөөллөө.
Тус газар дээр гурван мянган хүүхэд тоглох зориулалт бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа гэж НЗДТГ-аас мэдээллээ.

