
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн төв байгуулах тухай танилцуулгыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хүргэв.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны А/417 захирамжаар Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нэртэйгээр байгуулагдсан. 2015 онд Нийгмийн хамгааллын тусгай төв нэртэй болсон байна. Цаашид Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт хүмүүжлийн байрыг шинээр барьж, иргэдийг нийгэмшүүлэх үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан танилцуулгадаа онцоллоо.
Иймд 150 хүн байрлуулах хүчин чадалтай 3 давхар 1905 м2 байрыг барьж, үйл ажиллагааг өргөтгөх нь чухал байгаа аж.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, эх үүсвэр, зураг төсөв болон бусад шаардлагатай судалгаа тооцоогоо сайн гаргаж, дараагийн зөвлөлийн хуралдаанаар танилцуулахыг тэмдэглэлээр үүрэг болголоо.