
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшихээр болсноо мэдэгдлээ.
Тэрбээр "С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай мэдээллийг олон нийтэд өнгөрсөн жил цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ" гэв.
Мөн "Би сонгуульд нэр дэвшье гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйл бий. Шударга бусын хонгилыг нураах ажилд оролцмоор байна. Газрын доорх баялгийг ард түмнийх болгомоор байна. Дундаж давхрагыг бий болгоход гар бие оролцъё гэдэг гурван зорилго л байгаа юм" гэлээ.