
Богд уулын Соёмботой аманд гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 14.26 цагт ирсэн байна.
Уг дуудлагын дагуу одоогийн байдлаар 18 албан хаагч дөрвөн автомашинтайгаар галыг унтраахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг албаныхан өглөө.
Түүнчлэн иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийхийг зөвлөв.
Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.