
Коронавирусийн халдвар авсан Туркийн иргэн эдгэрсэн талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү өнөөдөр албан ёсоор мэдээлсэн.
Тухайн иргэнийг ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гардан эмчлээд эдгээжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг цахим хуудсандаа “Баяртай мэдээ: Манай ХӨСҮТ-ийн эмч Г.Дүвчинбаяр гэх энэ бүсгүй Турк улсын иргэнийг гардан эмчилж, эдгээгээд өнөөдөр гаргалаа.
Эдгэрээд гарч буй Турк улсын иргэн гуравдугаар сарын 21-ээс хойш 33 хоног Covid-19-ийн эмчилгээнд орж, уг өвчтөнийг гардан эмчилсэн залуу эмчээрээ бахархахгүй байхын аргагүй ээ. Залуу эмчид маань урам өгч цааш түгээж өгөөрэй. Эрүүл энх, амар амгалан цаг удахгүй ирэх болтугай” гэжээ.
