
Цагдаагийн байгууллагаас зам хаасантай холбоотойгоор цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр илэрсэн тохиолдлууд дээр судалгаа хийх гэж Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан.
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комисс болон УОК-ын шуурхай штаб, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газрын судалгааны ажлууд хэвийн явагдсан тул маргааш 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзэж байна.
Тиймээс Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын орох, гарах хөдөлгөөн дөрөвдүгээр сарын 25-ны яг 06:00 цагаас нээгдэнэ.
Гэнэт хаалаа гэсэн иргэдийн гомдол нэлээд байна. Монгол Улс дотроосоо халдвар гаргахгүй байх тал дээр бид хичээж байна. Ийм улс орон цөөн байгаа.
Гэхдээ тайвширч болохгүйг дахин сануулъя. Иргэн бүр хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай.
Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэсэн мэдээллийг өглөө.