
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээний талаарх цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр коронавирусийн 37 дахь тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярилаа.
Тэрбээр "Өчигдөр нийт 24 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж буй Москвагаас ирсэн дахин нэг оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ" гэлээ.