
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "ОХУ тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байна.
Монголд 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж байгаа. Зургаан улсаас иргэд зөвлөгөө авсан. Энэ дундаас Монгол Улсын нэг иргэн нэмж коронавирусийн халдвар авчээ” гэлээ.