
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь лабораториудад нийт 209 шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Дорноговь аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарсан. Нийт 167 хүнд давтан шинжилгээ хийхэд 166 хүнээс илрээгүй. Гурав дахь давтан шинжилгээгээр ОХУ-аас ирсэн нэг хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 38 болж, эдгэрсэн 9, эмчлэгдэж байгаа 29 иргэн байна.
Франц иргэний тухайд биеийн байдал сайн байна. Гол хяналтын шинжилгээнүүд эерэг сайн гарч, үр дүнтэй байна. Удахгүй эдгэрч гарах байх гэж найдаж байгаа" гэлээ.