
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "ХӨСҮТ-д тусгаарласан 30, ажиглах байранд байгаа 137 нийт 167 хүнд давтан шинжилгээ хийснээс 166-д коронавирус илрээгүй.
Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал сайн байгаа" гэв.