
Эрүүл мэндийн яамнаас хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
Тэрбээр "2020 дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүйг дуулгаж байгаад таатай байна. ХӨСҮТ-д болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа 161 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн ОХУ-аас ирсэн бусад оюутнаас коронавирус илрээгүй.
Франц иргэний бүх шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдрөөс дараагийн шатны хяналт руу шилжих гэж байна. Энэ хүнийг эмчилгээнд анх орж байх өдрөөс дэлхий биднийг харж байсан юм.
Ийнхүү франц иргэний биеэс коронавирусийг Монгол эмч нар гаргаж чадлаа" хэмээлээ.