
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан Boeing 767-300 агаарын хөлгөөрөө олон улсын карго ачаа тээврийн нислэг үйлдэж олон улсын карго тээвэрлэлтийн зах зээлд нэвтрэх алхамаа эхлүүлжээ.
МИАТ компани Ази-Европын хооронд амны хаалт хамгаалалтын хувцас хэрэгслэл зэрэг эм, эмнэлэгийн тусламжийн барааг тээвэрлэх нислэгийг амжилттай үйлдэж байна.