
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож улмаар өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуулсан билээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.
Тэгвэл өчигдөр Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.