
Өчигдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт ноцтой осол гарлаа.
Тодруулбал, Улаанбаатар хотоос Сайншанд сумын чиглэлд явж байсан “Маяти-2” загварын ачааны машины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын машин мөргөсний улмаас шатжээ. Онцгой байдлын албаныхан энэ дуудлагыг өчигдрийн 22:13 цагт хүлээн авч, 20 км замыг туулан 15 минутын дотор хэргийн газар дээр очиж, галыг бүрэн унтраасан байна.
Харамсалтай нь уг гал түймэрт 36 настай эрэгтэй О, 37 настай эрэгтэй Г, 38 настай эрэгтэй О, 40 настай эрэгтэй М нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан байжээ. Аврагчид тэдний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.