
Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх ажил үргэлжилж байна. Засварын ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-нд эхэлсэн. Ирэх наймдугаар сарын 12-нд дуусна.
Доорх хуваарийн дагуу энэ сарын 16-наас буюу мягмар гаргаас эхлэн 14 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийнэ.
| Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин, ГХЯ орчим, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС-ын орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, УДЭТ орчим, Төв шуудан, Хангарьд ордон | 7-р сарын 16-наас 7-р сарын 30-н хүртэл /14 хоног / |
| Төмөр замын удирдах газрын орчим, 2,3,4,6-р бичил хорооллын орчим, Төв Гандан, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ-ийн орчим, Түндэмүн саун, Гурван гал их дэлгүүрийн урд талын орчмын хэрэглэгчид | 7-р сарын 22-ноос 8-р сарын 2-н хүртэл /12 хоног / |
| Жаргалан хотхон, Солонгос Улсын ЭСЯ, Нархан, Оддын орон сууцны хороолол орчим, Дүнжингарав, Маршал таун, Ривер гарден, их тэнгэр цогцолбор | 7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног / |
| Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13-р хороолол, Нарантуул захаас Баянзүрх дүүрэг, Цэргийн госпитал, Баганат өргөө хороолол, ХСИС орчмын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, АШИУС-ын шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид | 7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног / |